Эрка : Хаана байна чи?

Хаана байна чи?

Би дандаа мөрөөдлийнхөө төлөө амьдардаг гэж өөрийгөө бодож байлаа. Гэтэл бүх л хүн энэ мөрөөдлийнхөө төлөө амьдардаг юм байна. Хүүхэд байхдаа мөрөөддөг байлаа. Мөрөөдөл маань үзэж хархийн хэрээр тэлсээр байгаад сүүлдээ бүүр том болж мөрөөддөг боллоо. Мөрөөдөөд л байдаг. Гэхдээ энэ мөрөөдөл эрч хүч өгч амьдралыг бас сонирхолтой болгодог л юм байна л даа. Гэтэл хэзээ ч тэр мөрөөдөл ирэхгүй нь даанч харамсалтай.

Энэ мөрөөдлийн цаана мэдээж аз жаргал гэгч хэн ч тодорхойлж чадахгүй нэгэн зүйл мөнхөд оршиж байх юм. Одоо бодоод байхад хүн өдөр тутам мөрөөдөж байх яг тэр мөчид л аз жаргал гээд хайгаад байдаг зүйл чинь өнгөрч байдаг юм байна л даа. Яагаад гэж та асууж болох юм. Цаг хугацаа өнгөрөх тусам хүн үхэх өдөрлүүгээ ойртож байдаг. Гэтэл бидэнд баригдадгүй, мэдрэгдэдгүй тэр аз жаргал зүгээр л цагийн зүүний дагуу өнгөрч байдаг юм байна.

Өдөр болгон бидэнд азгүй тохиолдол, гайхамшигтай учралууд тохиолддог гэтэл тэр бүхэн өөрөө аз жаргал байдаг юм байна. Та гайхаж болох юм бидний оюун ухаан өнгөрсөн цаг хугацаанд болж өнгөрсөн зүйлсээс ганц нэгхэн сайхан, муухай дурсамжууд л үлдсэн байдаг. Гэтэл хадгалагдаж үлдээгүй мянган мянган өдрийн дурсамжийг, үйлдлийг бид одоо эргээд сэргээж, дуурайж бас чадахгүй нь үнэхээр харамсалтай. Хааяа бид ярьдаг штээ. Арван жилд байхад сайхан байжээ гээд л. Нээрээ л сайхан байсан. Би яагаад тэр үед нь тэр сайхан мөчийг мэдрээгүй юм бэ? Яг л энэ байхгүй юу. Аз жаргал гэдэг чинь мөрөөдөж байх, зовж бай, инээж байх яг тэр л үе чинь юм байна. Гагцхүү бид үүнийг л мэдрэх нь өөрөө аугаа зүйл юм байна.

Иймээс би одоо аз жаргалаа оллоо. Яагаад гэхээр би цаг хугацаа өнгөрөх бүрт өөрийнхөө аз жаргалтай мөчийг яаж бий болгохийг төсөөлж байна. Яг үүнтэй адилаар та цаг мөч бүрийн үнэ цэнийг мэдэрч харах өнцөгөө нэгээр ахиулах нь зөв болов уу. Мөхөс миний бодол шүү. Та сайн бодоод үзээрэй.

Яах вэ та өнөөдөр зовж байж болно. Танд уйтгартай өдөр ч байж болно. Эсвэл та бусдаас азгүй ч байж болно. Гэхдээ л та эрүүл байна. Та өөрийгөө хайсаар л байгаа дэлхий дээрх ганцхан хувь штээ. Та л өөрийнхөө аз жаргалыг бий болгоно. Өөр хэн ч биш. Хайртай хань чинь, ээж чинь, аав чинь, ах чинь, улс төрчид биш шүү. Ганцхан чи өөрөө.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Нэг_хүү

Tertee bgaa solongiig harj bhaar dergedee bgaa tsetsegiig meder gedeg ch biluu

™ XaPXyH ® (зочин)

ooriinxoo zurgiig bas bloginxo der ni tavichijee.

Эрка (зочин)

he he yadiin surtei zurag bgaz de ntr :P

дурлагч

Аз жаргалыг зорилго болгосон хүн хэзээ ч аз жаргалтай байддаггүй юм гэсс.
Аз жаргалыг би лав хором, мөчид л байдаг гэж боддийншд.

Турьхан (зочин)

амьдралын агшин бүрийг яаж хүлээж авахаас л хамаардаг байх. амьдрал нь ямар сайхан байсан ч ханахгүй, түүнээс таашаал авч чадахгүй бол хз жаргалыг хэзээ ч мэдрэхгүй

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)