Эрка : Илүү зан л юмдаа

Илүү зан л юмдаа

Хүн энэ Дэлхийд анх мэндлэхдээ эхээс юу ч үгүй мэндэлдэг. Энэ бол уран зохиолын номон дээр ихэнхдээ гардаг үгний нийлүүлэмж. Гэтэл тун удалгүй хөөрхий бяцхан хүүгийн нуруунд өөрт таарсан жижигхэн цүнхийг бурхан үүрүүлдэг. Энэ бол Монголоор богц. Хүү тэр цүнхэндээ өдөр бүр нэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлсийг нэмж хийдэг. Ингээд хүүгийн цүнх ч томорсоор, бие мөн адил томорсоор нэг л мэдэхэд хүү эрийн цээнд хүрсэн хөөрхөн хүндхэн цүнхтэй залуу болсон байдаг.

Хүү амьдралынхаа тэн хагасыг мөрөөдөж түүндээ хөтлөгдөн өөрт тохиолдсон бэрхшээл бүрийг байх ёстой, хийх ёстой мэтээр харж өөрийнхөө цүнхэнд дүүргэсээр байдаг. Хүү эр хүн болж дан ганц өөрийнхөө цүнхийг үүрдэг байсан бол өөр хэн нэгний цүнхнээс бас үүрэлцэнэ. Цүнхээ үүрээд алхаж явахад энд тэнд цүнхээ дааж ядсан, цүнхэндээ түүртсэн, цүнхээ чирсэн олон явж байхад зарим нэг нь цүнхээ өөр хэн нэгнээр үүрүүлээд өөрөө хээв нэг шүүгэлдэн алхана.

Зарим нэгэн хүн өөрөө ч даахгүй их хэмжээний ачааг цүнхэндээ хийж түүнийгээ даахгүйдээ бухимдан өөр хэн нэгэнд уураа гаргана. Бурхан хүн бүхэнд л нэг л ижил төрлийн цүнхийг өгсөн. Гэхдээ мэдээж хүн бүрийн цүнх адилхан ч гэсэн цүнхэн дэх ачаа нь өөр өөр байх нь их сонин. Миний нэг найз саяханыг хүртэл өөрийнхөө цүнхийг үүрээд их л аз жаргалтай алхдаг байсан. Гэтэл амьдралын эрхээр өөр хэн нэгнийг цүнхийг үүрч түүндээ дэндүү их зүйлийг хийснээс болж шаналан хорвоогийн өдрүүдийг үзэн ядаж өнгөрөөдөг болсон шүү.

Хүн бүр л өөрийнхөө цүнхийг өөрт таарсан ачаатай хөнгөн байгаасай гэж хүсдэг. Гэтэл бид өөрийнхөө даахгүй их ачааг ш
уналдаа хөтлөгдөн нөгөө цүнхээ урчих шахам чихдэг. Арай гэж их ачаа чихэж аваад даасан дүр эсгэн арай ядан нөгөө цүнхээ үүрч алхах нь нэгэн бодлын дургүй хүрмээр. Гэтэл бидний энэ ертөнц тэр хүнийг ийм л байхыг шаарддаг. Нөгөө талдаа энэ дүр төрхийг бид өөрсдөө л бий болгосон.


Тэртээ тэргүй хүн энэ хорвоогоос халихдаа нөгөө их хүнд цүнхээ орхиод л одно. Харин тэр цүнхэн дотроос материаллаг эдийг нь үр хүүхэд чинь авч харин өөр бусад нь тухайн үедээ түүх болоод үлдэх нь тодорхой. Ингээд бодохоор хүн гэдэг энэ амьтан өөрийнхөө богцийг өөрт оноосон тэр хэмжээгээр нь, өөрөө даах яг тэр жингээр нь дүүргээд суух газраа сууж, босох газраа босож, амрах газраа амарч явах нь энэ биений жаргал ч юм шиг...

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Анчаан (зочин)

Архилес шиг л олон жил цуурайтхаар нэр хүндтэй домогт залуу болж баавартай үхэж байвал айн яасан ч яахуу этр...

Болдууш

Миний цүнхэнд одоо юу байгаа бол??? гутал өнгөлөгч, дэвтэр... гээл сулирад явчуул яахав.

MeGaN

ммхм мэдсэн дээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)