Эрка : Би яг хэдэн оны хэдэн сард амьдараад байгаан болоо?

За өнөөдөр ч сайхан өдөр болох нь дээ. Магадгүй өдөр бороо, цас орчихгүй бол шүү дээ хэхэхэ. Миний хувьд энэ удаагийн сонгууль маш сонирхолтой санагдалаа . Яагаад ч юм өнөө үед монгол улсад үндсэн хуулийн дагуу улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа бүх намууд өөр өөрийн гэсэн үзэл баримтлалын дагуу энэ улсыг хэрхэн хөгжүүлэх тухай хөтөлбөрөөрөө өрсөлддөг. Энэ нь бидний хувьд онолын ойлголт. Гэтэл амьдрал дээрээ учрыг нь олоход ч их бэрх харагдах юм. Хэн нэгэн нэр дэвшигчийг амьд оршин байх газаргүй болтол нь муулж бас гүтгэх юм. Тийм болохоор бидний үеийн улс төр хэзээ ч битгий ийм байгаасай. Харин хийж бүтээх тэр зүйлээрээ өрсөлддөг байгаасай гэж хүсч байгаа болохоор энэ бүх муу муухай бүхнийг л давтахгүй байхын төлөө ажиллах хэрэгтэй юм байна.

Хэдэн өдөр хүйтэн ч гэсэн сайхан өдөр байлаа. Энэ хэдэн өдрийн цас, бороо бидэнд ямар нэгэн зүйл хэлээд байх шиг. Магадгүй чи чинь юу яриад байгаан бэ гэж надаас асуух байсан байх л даа. Яг миний хажууд суугаад та надааас тэгж асуусан бол нэг л зүйл хэлэх байлаа. Энэ хэдэн өдрийн цас, бороо муу муухай бүхнийг угааж сайн сайхан зүйлс дэлгэрэх тэр хөрсийг бүрдүүлж байгаа юм аа гэж хэлэх байлаа. Надад өнөөдрйин энэ бодит амьдрал дээрх дүр зураг үнэхээр хүнд санагдаад байх юм. Бид жинхэнэ амьдрал дээрээ өөсрдийгөө хуурч амьдарч байна. Магадгүй хорин жилийн дараа жирийн нэг Монгол иргэнээс энэ үеийн тухай энэ үеийн улс төрчдийн тухай асуувал чөтгөр аваг тэднийг биднийг нохой шиг амьдруулж байсан шүү дээ гэж хэлэх байх. Та үүнтэй санал нийлэх байх аа. Амьдралын анхан шатны баталгаа байхгүй залуучууд бид өнөөдөр хаана очиж хэний золиос болох оо мэдэхгүй явж байх шиг ээ. Та санаж байна уу. Саяхан нэр дэвшигч Элбэгдоржийг солонгосоос мөнгө авсан гэж гүтгэсэн Цоггэрэл гэж хүн жинхэнэ амьдрал дээрээ бол зүгээр л энэ сонгуулийн золиос болчихлоо. За тэгээд олон залуу энэ сонгуулийн хэдхэн лидерийн хоорондын үгийг зөөж золиослогдож байх шиг. Магадгүй та нар чи юу гэж хуцаад байгаан би бараг харсан юм үнэн за юу гэх хүн ч гарах л байх. Гэхдээ л бид нар яагаад надаас хэдэн жилийн өмнө түрүүлж төрөөд илүү оймс элээсэн тэр ах нарын золиос байх ёстой юм болоо. Өнөөдөр оюутан хүнийг байнгын оршин суух хаяг дээрээ байхгүй байгаа тэр үндэслэлээр нь саналыг нь ч өгүүлчихгүй байна шүү дээ. Бусад оронд за болъё өндөр биш ч манайхтай ойролцоо хөгжилтэй орон хүртэл иргэнийхээ саналыг гадаадад нь очоод ч болтугай авчихаж байна шүү дээ. Гэтэл бид хэдхэн км цаана эх орондоо байгаа оюутнуудынхаа санал өгөх асуудлыг шийдчих боломж байсаар байхад зүгээр л энэ удаагийн сонгуулийн золиос болгож өөртөө ялалт авч ирэх нэгэн хэрэгсэл болгон ашиглаж байгааг харахад үнэхээр харамсмаар ч юм шиг. Нэг л тийм айдастай сэтгэл төрөөд байна. Бид чинь хэдэн оны хэдэн сарын хэдэн буюу ямар нийгэмд л амьдраад байгаа юм дээ. Бас л одоо нэг бодох цаг болоод байх шиг санагдаад байна шүү.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)