Эрка : Та нар уншаад намайг ч муухай шоолох байх даа. Тэхдээ яахав би ийм л өөдрөг бодол, мөрөөдөлтэй хүн хэ хэ

Өнөөдөр 2020 оны 01-р сарын 15-ний өглөө. Гадаа ямар гоё байна аа. Би өглөө эрт сэрэх болгондоо эх орныхоо хөх тэнгэрийг харж баясах юм даа. Одоо бодход өнгөрсөн 2000-2008 оны тэр өвлүүд хар дарсан зүүд шиг байсан шүү. Өглөө босхоор л бөөн хар утаа. Яаж амьд байсан юм болоо. Тэр их утааны гайгаар миний мэдэх олон хүн хорвоог орхисон доо зайлуул. Тэр үеийг бодвол ч одоо сайхан болжээ. /хэ хэ мөрөөдөж байгаам шүү/ Би анх энэ блогоо 2008 онд нээж байсан санагдах юм. Гэтэл одоо бүүр 12 жил та нартайгаа санал бодлоо хуваалцаж олон зүйл хуучилсан байна шүү. Сониноос өчигдөр та нар мэдээгээр харсан уу. АНУ-аас манай улсад цагаачилж байсан баахан гаруудыг барьсан байна. Тэд Монголд ирэх гэж бөөн юм болдог гэнэ ээ. Хөөрхийдөө. Ядарсан ард түмэн. Заримдаа дээр үед биднийг орлогынх нь түвшингээс болоод виз өгдөггүй, дэлхийд ноёрхож байсныг нь бодхоор дургүй ч хүрэх шиг. Гэхдээ бидний хувьд хууль бол үнэхээр аугаа зүйл учраас хуулиа бариад ажиллахаас ч өөр яахав дээ.  Би 2019 оны шинэ загварийн бенз нээрээ авсан шүү. /хэ хэ алж байна аа/ Жоохон үнэтэй юм байлээ. Гэхдээ яахав дээ "Оюу толгой"-н хувиа аваад авсан болхоор сайхан л байна. Манайхан ч энэ жил сонгуульд бүгд идэвхитэй оролцох байх аа. 2016 оны тэр жилийн сонгуулиар Ардчилсан нам ард түмэнд ашигтай мөн ч олон хууль баталсан гээд ялалт байгуулсан шүү. Тэдний санаачилсан хуулиуд ч бидний амьдралд их нөлөөлж байна аа. Бодоод үзье л дээ. Боловсролын яамнаас гаргасан бодлогын дагуу манай улсад чинь энэ жил 30 орноос нийт 90,000 оюутан ирж суралцаж байгаан билээ. Манай эрдэмтэн багш нарын гаргасан хөтөлбөрүүд ч дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, жинхэнэ сургууль бий болсноос хойш манай улсыг зорих гадаад иргэдийн тоо ч маш их болсон шүү. Зурагтаар 1990-2010 оны хооронд гаргасан баримтат кино, уран сайхны киног гаргаасай. Одооны энэ хүүхдүүд бидний тэр хүнд үеийг туулсан дүр зургийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм даа. Байнга л ийм байсан, ийм байх юм шиг л санах юм аа.

Ирээдүйд энэ асуудал бас л бодох асуудлын нэг юм шиг ээ. Одоо ч тэгээд бүх зүйл сайхан болж дээ. Хогоо ялгаад дахин үйлдвэрлэнэ, төрийн үйлчилгээг интернэтээр авчихна, сонгуулиа шудрага өгчихнө, улсаас хувиа байнга хүртэнэ. Биднйи өвөг дээдэсийн амьдарч байсан гэр ч одоо музейд л ганц нэг харагдах юм. За за ингээд бичээд байвал сайхан л байна хэ хэ.


Өө нээрээ мартах гэж байна. Энэ жил Солонгосоос 15,000 хар ажилчин ирж Монголд ажиллах юм гэсэн. . . Манай жижиг үйлдвэрийн эзэд тэднийг өндөр нам, өргөн бүдүүн, нас, ачаа даах чадвар, боловсролыг харж байгаад сонгож байгаа гэсэн. Хэдэн боол ирээд л ажиллах нь дээ хэ хэ.

Гэхдээ үүнээс сайхан нийгэм бий болно гэдэгт би байнга итгэдэг шүү. Яагаад гэхээр би, чи, та бид энд амьд энэ бүхнийг бүтээхээр амьдарч байгаа болхоор. . .

start=-9 , cViewSize=50 , cPageCount=1

41 сэтгэгдэл:

null
chimeg (зочин)

kkk iim bol yasan goe ve.yalanguya ter utaanii asuudal iim bdag bol mon goee.estoi shan l bichleg bn.

stormy (зочин)

Ийм болно гэдэгт гүнээ итгэж байна. Харин бид ийм болох эсэхийг нь шийднэ дээ.

索优乐 Саялор моон (зочин)

ха хах хах хах алсан бна шд гэхдээ мөрөөдөх д мөнгө төлөх бишдээ ирээдэйд тийм болох ч ум билүү тиймээс бид нар сайн боловсон хүчин болж гарах хэрэгтэй байх

БОРОО (зочин)

Ийм болгох хүмүүс нь бид наршдээ тэ. Монгол хэцүү байна гээд хаяад явсан хүмүүс биш Монгол хэцүү байна гээд ханцуй шамлаад ажиллах тийм хүмүүс чинь бид нар шүү дээ. Эх орон маань хөгжинө, дэвжинэ гэдэгт би итгэдэг.

9 (зочин)

utaanaas bolj setgetsed chini uurchlult orood demiireld avtaj baih shig baina daa

ariu (зочин)

Hetsuu buhen ingej esregeer ergevel ch saihan l yum daa. Muruuduj ywahad biyleh tsag irj l taaraa.

ҮЛЭМЖ (зочин)

Гоёо бичлэг байна. Бид л ийм болгох хүмүүс дээ

zayakamy (зочин)

Санаж явбал бүтнэ Сажилж явбал хүрнэ гэдэг дээ Энэ мөрөөдөл биелэх болтугай!хэхэх Бид нар бүгдийг бүтээнэ Бид нар бүгдийг сөнөөнө гадэг дуу байдаг даа Бид чаднаааааааааааааа!!!!!!!!!!!1

zayakamy (зочин)

Санаж явбал бүтнэ Сажилж явбал хүрнэ гэдэг дээ Энэ мөрөөдөл биелэх болтугай!хэхэх Бид чаднаааааааааааааа!!!!!!!!!!!1

Эрка (зочин)

Бид ирээдүйгээ гэсэн сэтгэлгээтэй амьдрах юм бол 2020-н он гэхгүй тэрнээс өмнө ч ийм сайхан болох боломж байгаа гэж бодож байна хэхэхэ Өнгөрсөнөөсөө суралцаж Өөдрөг маргааш уруу хамтдаа алхацгаая залуусаа!!!!!!

stormy (зочин)

Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг. С.Зориг.

хармөөг (зочин)

харин тиймээ хайраа.. Одоогоос 12 жилийн өмнө энэ блог гээчээр чи бид 2 учирч билээ... Тэр утаан зэвсгийн их гамшигийн үеэр Бороо, Сторми, Ицми, ссайнаа, үлэмж, давка зэргийн нилээн хэдэн сэхээтнүүд амьд үлдсэнээр энэхүү их хөгжил цэцэглэлд хүргэх юм гэж хэн санах билээ.. Чи минь намайгаа бензэндээ суулгаад л хотыхоо 4р давхарын замаар сэнгэнэн давхиж, хааяадаа метроны дээр дарс шимсэн шиг сууж явахад үнэхээр гайалтай байдаг шүү. Гэхдээ эртээд Америк явахдаа Анжелино та 2 сонин байгаад байсан шөө. Би ч гэсэн чамайг араас гүйгээгүй бол Брэдтэй суухаар л байсан тийм вээз.. За тэр ч яахуу..Маргааш хайр нь Таван толгойнхоо ажлыг очиж нэг шалгана. ирээд уулзий за... хаха гэгүүл чи яахын айн кккк... Нээрээ би бас өөрийнхөө мөрөөддөг мангар юмаа оруулчий чи уншаад бас шоолоорой за... нээх гого байдымааа тэ хэхэ

nagi (зочин)

тийм болчихвол гоё бна шүү. чи ер нь зохиолч болчихвол зүгээр юм аа хэхэ за наргиа блаа. бид нэг зорилготой байвал бүтнэээээ. за урагшаа залуусааааа амжилт

LoveLove (зочин)

Сайхан мөрөөдөл байна биелэх болтугай хэдүүлээ ч гэсэн биелүүлэхийн төлөө зүтгий.

musicfan (зочин)

Санаж явахад бүтнэ ээ гэж.

eshli (зочин)

өглөө ажилдаа ирээл ёостой ийм сэигэл сэргээсэн юм уншина гэж санасангүй. thanks.

Давка (зочин)

хармөөг та 2 юу болоод байсийм бэ? 2008 онд...... айн? кккк Ийм болгохын төлөө зүтгээд үзүүл бидүүс ч болгоно доо гсн....... :p би час ийм болоосой гэж л бодож санаж явдаг хүнүүсийн 1 штээ...

nuudelchin (зочин)

uneheer goe yum bn aa shine ogloog saihan oodrog zuileer ehluulj ogsond bayrlalaa

SUNshine (зочин)

Iim bolgohiiin tuluu uragshaa vanga egch ch mgl iig ih goeoor zugnusun gedeg dee, bieleh bhaa

bolor (зочин)

unuu ugluu goyo bn shuu

Gtulga (зочин)

Ааш золиг чинь толгойг нь илсээр байгаад алчихийнсан хөөрхөн гэдэг нь кккк... Баярлаллаа сайхан бичлэг байна.

My Notes (зочин)

Ямар хөөрхөн мөрөөдөл вэ? Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Монгол улс ийм болох цаг ирж л таарна. Ийм цаг ирэхийг хүлээж суулгүйгээр ийм цагийг авчрахаар одоогийн залуус зориглон зүтгэх хэрэгтэй байхаа...

Melody (зочин)

Сайхан мөрөөдөл байнаа. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд урагшаа. Бид нар чаднаааааааааа....чадышдэ

Эрка (зочин)

За бүгдээрэнд нь баярлалаа Хармөөгөө: Анжелино өөрөө гүйж ирээл тэвэрч аваад байсан шдээ хахаха :Р

betty 24 (зочин)

He he hoorhon yum be yasan

Erkardo (зочин)

Ёстой сайхан бичлэг. Залуу хүн бүр ийм мөрөөдөлтэй, ийм дүр зурагтай байвал энэ байтугай гоё болоход тун амархан байх бөлгөө. Мөрөөд, улам илүү агууг мөрөөд, хөгшчүүл чамайг шүүмжилж болно, гэнэн бас болоогүй байна гэж хэлж болно гэхдээ мөрөөдөхөө хэзээ ч битгий зогсоогоорой.

snj (зочин)

Монгол Улс, Монгол Хүний уруудан доройтох зам одоо дууссан. Бээжингийн олимпоос АЛТАН МЕДАЛ авсан анхны тэр өдрөөс эхлэн МОНГОЛ ХҮНИЙ МАНДАН БАДРАЛ эхэлсэн шүү залуус аа. Өөртөө итгэж Өөрсдөө бүтээцгээе!!!

saraahai (зочин)

goy bichleg bnashuuu bur urgeljluuleed muruuduud yavhjiiishd kkk

Xatanaa (зочин)

Хөөх юу байна андаа таараагүй мөн ч олон жил болждээ чиний блог яг хэвээрэй байнаштэй. хэ хэ

sofia (зочин)

Яг үнэн.Хамгийн гол нь бид нар хичээх хэрэгтэй бн тээ. тэгүүл яагаад чадахгүй гэж чадна ш дээ. Бүх юм сайхан болно гэж нэг гоё үг бдаг бхаа тээ

AntiDotE (зочин)

хэхэхэ, ямар хөөрхөн бичсэн юм бэ. ийм болох байхаа. энэнээс ч сайхан болох байх.

BBB (зочин)

Картын системийн үед ТВ-гээр нэг зохиомж гарч байсан тэр санаанд орчихлоо. Тэр зохиомжинд нэг өвгөн ач хүүтэйгээ хамт музей үзэж явж байгаад энэ шилэнд байгаа юун дэвтэр вэ гэж ачийгаа асуухад нь 1990 оны эхээр гээд өвөөн дурсан бодож байгаа тухай гардаг, тэр үед ч хэцүүхэн байждээ гээд картынхйй бараанд очерлож байгаа гардаг. Тэрийг үзээд хэдий хүүхэд байсан ч гэсэн хэзээ тэр сайхан цаг үе нь ирэх юм болдоо гэж бодож байж билээ, хаяа хаяаа санаанд орж ирдэг юм. Монгол улс хөгжин цэцэглэж, мандан бадрана гэдэгт итгэлтэй байдаг.

ssainnaa (зочин)

миний найз нээрээ ухаантай шүү. бид чаднааа.

Gorgon (зочин)

hey ih goyo bichleg bnaa... buur nudend haragdchihlaa hehe

BRED PITT (зочин)

ERKA GUAI AVGAITAI AYATAIHAN BAIGAARAI. GANTSAARAA CHI BAYAN ULSIIN IRGEN BISH SHU. MANAI USA CH BAS TSAGTAA TSALGIJ YAVSIIN SHU. 5 TIVIIN HUUHDEE TEJEEH GEJ YADARCH YAVAHAD YADAJ CHI BITGII DARAMT UUSGEED BAIGAACH PLEASE...(gejiivel yahuu hi hi hi ''bichsen Pink_kiss'')

erveexei (зочин)

хэхэхэ юун хөөрхөнийн, ийм болно байхаа

[=deBDeehei=] (зочин)

хэхэхэхэ ийм болгохын тулд бидүүс л хичээх хэрэгтэй дээ...

Эрка (зочин)

Ийм болноо би ийм болгон гэж наахгуу юу хэхэхэ Ийм цаг хэзээ нэгэн цагт ирнээ харин тэр цагийг бид хүлээхгүй одооноос л хий хэрэгтэй

Гандирс (зочин)

Шинэ жилийн баярын мэнд хүргэе

ҮЛЭМЖ (зочин)

Шинэ жилийн баярын мэнд хүргэе

freedom writer (зочин)

Iim boluul goy l bn da...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)