Эрка : Зүгээр л бодрол.......

Зүгээр л бодрол.......

Блог нээгээд хэсэгхэн хугацааг ардаа орхисон байна шүү. Тээд нээгээд хүнд хэрэгтэй юм бичсэн ч юмуу үгүй ч юмуу бүү мэд. Бусад хүмүүсийн блог нэг л өөр уншихад урамтай сайхан шүү.

Хэзээч билээ дээр нэг Блогспотоор тэнэж яваад Нармай Монгол гээд блог дээрээс нэгэн
Хуурын Эгшгэн дэхь Эх Орон хэмээх нэгэн бичвэрийг олж уншилаа. та бүхэн ч гэсэн ороод уншаарай. Эх орон минь нүдэнд харагдах шиг сайхан бичлэг байлээ.

Өдөр болгон мэдээллийн сайтуудаас Монголын талаар бараан мэдээлэл унших юм. хааяа ч гэсэн иймэрхүү сэтгэл сэргэм зураглал байж болдоггүй юм байхдаа. Монголын сэтгүүлчид улс төрийн хэрүүлийг сайн бичсэн нь сайн сэтгүүлч болдог гэж бодсон уу эсвэл Монголд зөвхөн улс төрийн чиглэлээр сэтгүүлчид ажилдаг болчихсон уу гэж бодохоор байна гэдэгтэй маань та бүхэн санал нийлэх байхаа гэж бодож байна.

Өглөө эртлэн босож ажил, хичээлээсэй хоцорчихгүйн тулд цайгаа уусан болоод явна. Автобус дүүрэн хүнтэй, микро ч ялгаагүй суугаад л явна. Яг үнэндээ манай автобус, унаанууд нилээд их бухимдал төрүүлэхээр шүү. наашаа ... цаашааа ... 400 төгрөг ш дээ гээд л...Зурагт асаагаад нэг мэдээ сонирхоё гэхээр нөгөөл нэг сонгуулиа ярисаар л...Одоо болоо шдээ ганц сонгууль хийх гэж бүхэл бүтэн нэг жилийг зарцуулдаг манай монгол шиг Улс орон байхгүй л байх.

Зурагтаар японы нэвтрүүлэг үзэж суухад гарах нэвтрүүлэгийн цагийн ихэнх хэсгийг хөгжөөнт нэвтрүүлэг эзлэх юм. Өдөржингөө ажиллаж ядарсан хүн гэртээ ирээд зурагтаар гарах хөгжөөнт нэвтрүүлэг үзээд суухад сайхан амралт болдог байх. Харин одоо бид Монголд гэртээ орой ирээд зурагтаа асаахад ямар юм угтаж байгааг бодохоор асаахаас дургуй хүрэх юм. Улсын Их Хурлын хуралдаан эсвэл нэг солонгосын цуврал ... нэг иймэрхүү байдал давамгайлдаг.


Хэдэн жилийн өмнө МҮЭХорооны ерөнхийлөгч Ганбаатарын лекцэнд сууж байхад сонссон зүйл маань санаанд буулаа л даа. PR гэж зүйлийн талаар яриж байсан санагдаж байна. Одоо энэ Монголын маань сонин сэтгүүл, телевиз радио яг л иймэрхүү байдалтай ажиллаж байгаа юм шиг санагдах юм. Үнэхээр тэр засгийн газар ажиллаж чадахгүй байгаа юм болов уу? эсвэл ажиллаж чадахгүй байгаа юм шиг бидэнд харагдах нь хэн нэгэнд хэрэгтэй юм болов уу?

Сонин сэтгүүлүүд, мэдээллийн сайтууд энэ олон саар мэдээнүүдийг бичдэг шигээ сайн сайхан, бүтээж хийсэн мэдээг ч гэсэн ингэж түлхүү мэдээлдэг байвал сайхан юмдаа.

Үүнийг уншигч та энэ олон учир нь олдохгүй олон өгүүлбэрийн цуглуулага учир утгагүй юм гэж бодож магадгүй. Энэ бол яг дээрхи
Нармай Монгол бичлэгийг уншиж байх үед миний толгойд Буусан бодролын нэг хэсэг нь байлаа.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
~Сэртэнч~ (зочин)

Дан-ганц-News уншихаар уцаар төрөөд байхийм Дандаа-Муу мэдээнүүд

odnoo (зочин)

sonin l yum

zulaa (зочин)

kkk minih chiniihasa doloon dor tgheer.... kkk sanaa niiljiina

saylor Moon (зочин)

uneheer utgagui uchir ni oldohku bichleg bna ingehed bi chamd gomdson anh udaagaa hunees ter tusamaa chamaas sonssondoo zao uuuuuuu!!!!!

Erkardo (зочин)

Маш их утгатай сайхан бичлэг байна. Миний хувьд мэдээнүүд ихэнх нь л сайхан мэдээнүүд юм шиг санагддын. Хүн бүрийн парадигм өөр өөр байдагаас болдог байх. Миний бодлоор хүмүүс аливаа юмны сайханыг нь олж харж сурах хэрэгтэй юм шиг. Аз жаргалыг эрж хайж олдоггүй зөвхөн мэдэрдэг гэдэг шиг гоо сайханыг бас л эрж хайдаггүй мэдэрдэг юм шүү дээ.

SNJ (зочин)

TV 5 Байнга Солонгос цуврал гаргаж байх юм. Энэ нь үнэхээр гутмаар. Тэнгисийн бурхан ч гэх шиг, Агуу хаан Сэ жүүн ч гэх шиг. Ингэхэд Солонгосын хэн гээч ямар агуу хааныг дэлхий мэддэг билээ? Инээдтэй юм. Түүхээ мэдэхгүй Монголын залуу үеийнхэн иймэрхүү хөгийн усан цувралуудыг үзсээр байгаад нэг л өглөө эцэг эхтэйгээ Солонгосоор мэндлээд л босоод ирэх вий дээ. Ирэх вий дээ ч гэж дээ хоорондоо солонгосоор ярьж "чамирхдаг" гэр бүлүүд Монголд өнөөдөр олон болжээ. TV5-н захирал Сараа гэгч тэр авгай юу хийж буйгаа сайн ухаарахгүй л байна даа. Солонгос бол өнгөрсөн түүхийн үедээ одоо гараад байдаг кино шигээ тийм сүрхий агуу хүчирхэг улс орон хэзээ ч байгаагүй.

SNJ (зочин)

TV 5 Байнга Солонгос цуврал гаргаж байх юм. Энэ нь үнэхээр гутмаар. Тэнгисийн бурхан ч гэх шиг, Агуу хаан Сэ жүүн ч гэх шиг. Ингэхэд Солонгосын хэн гээч ямар агуу хааныг дэлхий мэддэг билээ? Инээдтэй юм. Түүхээ мэдэхгүй Монголын залуу үеийнхэн иймэрхүү хөгийн усан цувралуудыг үзсээр байгаад нэг л өглөө эцэг эхтэйгээ Солонгосоор мэндлээд л босоод ирэх вий дээ. Ирэх вий дээ ч гэж дээ хоорондоо солонгосоор ярьж "чамирхдаг" гэр бүлүүд Монголд өнөөдөр олон болжээ. TV5-н захирал Сараа гэгч тэр авгай юу хийж буйгаа сайн ухаарахгүй л байна даа. Солонгос бол өнгөрсөн түүхийн үедээ одоо гараад байдаг кино шигээ тийм сүрхий агуу хүчирхэг улс орон хэзээ ч байгаагүй.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)