Эрка : Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Тэдний нэрийг хэн гэдгийг би сайн мэдэхгүй. . .
Өдөр хооллох гээд ажилаасаа гараад явахад нэг жоохон нялх хүүхэд тэвэрсэн аав бидний нэршсэнээр архичин байрын залуу (залуу ч гэждээ 40 гаран насны ах) хүнээс мөнгө гуйгаад сууж байх юм. Азгүй тэр хүн яагаад тэгэж амьдрах болсныг би хэлж мэдэхгүй ч хархаар зүрх минь шархирах юм. Одоо ч гэсэн энэ зүйлийг бичиж суухад өөрийн эрхгүй зүрх минь өвдөж байна.
Монголчууд бид 2,6 саяуулахнаа хэмээн ярилцдаг. Гэтэл тэдэн дотор ийм золгүй нэгэн олон байгаа. Яах вэ тэр хүн архичин л байх. Яагаад архи уугаад байгааг нь хэн ч ойлгохгүй, бас мэдэхгүй. Мэдхийг ч хүсэхгүй. Таарвал холуур явж, дөхвөл хөөх хүн захаас аваад мундахгүй.
Энэ бол энгийн нэгэн дүр зураг болоод удаж дээ. Уул нь болдогсон бол тэр аав хүү хоёрыг нэг удаа сайхан усанд оруулаад шинэ хувцас авч өгөөд нэг сайхан хоолонд оруулчих юмсан даа. Мэдээж тэд ханталаа сайхан хооллож чадалгүй олон л жил болсон байгаа. Хэн нэгэн архичин найзынхаа гараас үмх хоол, балаг архи ууж энэ хатуу хорвоог туулж яваа байх даа.
Сэтгэл өвдөөд байна. Яагаад амьдрал өдөр, шөнө шиг байдаг юм бэ. Яагаад бид энэ дэлхий дээр цаг хугацааны хувьд зөрүүтэй ирсэн ч нэгэн хананы наана цаана өөр өөрөөр амьдрах ёстой юм бэ?
Болохгүй зүйл гэж хорвоод байдаггүй гэж ярьдаг ч болгоё гэсэн ч хорвоогийн хатууд дийлдэж яваа нэгнийг харахад өөрийн эрхгүй зүрх өвдөх юм. Бид хоёр хөлтэй, хоёр гартай хэрнээ арчаагүй явж байгаа хүнийг ихээр өрөвддөг. Тэгвэл тэр аав хүү хоёр гудамжинд суугаад өрөвдөлтэй царайлах тэр дүр зураг үнэхээр их зүйл бодогдуулж байна.
Бид яах вэ юмны үнэ нэмэгдчихлээ амьдрал хэцүү байна гэж шаналж байна. Гэхдээ бид мөр бүтэн хүмүүс болгоод л амьдрана. Харин тэр аав хүү хоёр өвөлийн хүйтэнд даарна. Хэн ч түүнийг оромжноосоо гарахад нь хувцаслахгүй. Хэн ч тэдэнд аяга халуун цай хийж өгөхгүй. Хэн ч тэднийг тоохгүй. Нохой ч гэсэн хөлөөрөө гүйгээд амаараа хоолоо зохицуулаад идчихдэг. Харин тэдэнд энэ бүх зүйл л өгүүлэгдэх юм.
Одоогоос нэг жилийн өмнө нэгэн өвлийн шөнө юмдаг гэрлүүгээ орж явтал нэг жаахан хоёр хүүхэд ахаа өлсөж үхлээ 100 төгрөг байвал  өгөөч гэж гуйж байсан юм. Өөрийн эрхгүй зүрх минь шархирж байж билээ. Хэн гэдэг хүний хэн гэдэг тэр үрс яагаад өвлийн хүйтэнд шөнөөр  өлсөж явдаг билээ. Амьдрал жинхэнэ утгаараа ийм л байгаа.
Саяны 5 дахь өдөр ажилаа тараад  гараад явж байтал өнөөх л хоёр маань сууж байна. Тээд дүү минь гэж дуудаад ах нь чамтай байнга тааралдах юм чи ахыгаа буруугаар бодож байж магад тэхдээ ах нь энэ нэг нялх амьтангаа хүний гарт өгчихгүй гэсэн дээ аргагүй эрхэнд ингэж сууж байна ах даа нэг 500 төгрөг байвал өгч тус болооч гэж хэлэхэд тэр хүнд маш их баярласан. Тээл би хөөрхий хоёрыг өрөвдөөд 1000 төгрөг өгөөд явсан. Тээд би тэр аав хүний сэтгэл гэж үнэхээр агуу л юм байна. Би тэр аавд  дотороо маш их баярласан. Хэдийгээр тэр хүн тэгэж зовж яваа ч гэсэн үрээ гэсэн тэр хүний халуухан сэтгэл хөрөөгүй л байгаан байна даа гэж үнэхээр их баярласан. Тээд би боодлоо л доо та нас дээр гараад гадаа нарлаж суухад чинь нөгөө талх гуйж байсан тэр хүүхэд насанд хүрчихсэн турба бариад танай хүүхдийг айлгаж зогсох вий. Харин та тэр үед. . .
Үйлдэл бүхэн сайн зүйлийн эхлэл байх болтугай.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
ssainnaa (зочин)

миний найз гүүэ мөн их өрөвч хүн шүү. эцсийн эцэст хүн гэдэг амьтан хүн чанараа л гээгээгүй байна гэдэг хамгийн гол нь шүү дээ тээ.

БОРОО (зочин)

Зарим ядуу гарууд нь өөрсдөөсөө болдог юм билээ. Тийм хүмүүсийг бол өрөвдөөд яадын. Өрөвдөнгүүт өрлүү өшиглөнө. Тэгсэнд орвол амьдрахын төлөө мэрийгээд, хүсэл зорилго өвөрлөөд явж байгаа нэгэнд нь бол туслахад ёстой яахав. Гар аргаар алт олборлодог нинжа нарын өдрийн орлого маниусынхыг хэд нугалсан байдын билээ. Гэсэн ч тэд нарт сайхан амьдрах хүсэл мөрөөдөл зорилго байхгүй учираас ядаж усанд орчихоё ч гэж боддоггүй. тэр их мөнгөөрөө уугаал, идээл, хүүхэндээл дуусгадаг юм билээ. Мөнгө их багадаа гол нь биш тархиндах хоосролдоо хөтлүүлж л ядуу замруу ордог байхдаа ихэнх нь.

LoveLove (зочин)

Иймэрхүү дүр зураг хаа сайгүй байгаа зарим нь үнэхээр аргагүйдээ тэгээд суудаг байх зарим нь ч хүүхдээрээ түрий барьж гуйлга гуйчаад тэрүүгээрээ архидаад л явж байдаг байх

Tuul (зочин)

Ter aaw uneher sain hun yum shigee. gudamjind ulsuud bas daaraad suuj bga huuhduud zunduu bii eej aawdaa haygdsan. harin ter hun huuhdee gantsaarang ni bish uurtuuguu hamt bailgasand ter aawd bayrlaj bn a. yduu bish ch gesen huuhdee hayad ywsan zunduu aaw eejuu dbii shd.

ҮЛЭМЖ (зочин)

Манай энэ бага тойрог хавьцаа нэг жоохон бацаан бохь зардаг болоод 4 жилийн нүүрийг үзэж байна эхэндээ өрөвдөөд аль болох олон бохь авахыг хичээдэг байлаа гэтэл нэг өдөр гараад харсан чинь булан тойроод архичин ээж аавдаа мөнгөө өгдиймдаа шууд дургүй хүрээд тэрнээс хойш хөөгөөд явуулчихдаг болцон ш д Та нар мэдэж байгаа биз дээ зарим нь

Эрка (зочин)

Тийм хүмүүс мэр сэр байгаа тэхдээ бас бүгдийг нь тэгэж ойлгож болохгүй байхаа. зөвхөн хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй аав ээжүүд зөндөө бий тэр хүмүүсд тусламжийн гараа харамгүй сунгах хэрэгтэй байхаа. Тэхдээ тэр хүмүүсийг танина гэдэг асуудалтай шүү тээ хэхэхэ. Тэхдээ тэр хүн бол үнэхээр хүүхдээ гэсэн сэтгэлтэй сайн аав. Хичнээн зовж байгаа ч гэсэн тэр муухай аав ээж хайр халамжгүй асарамжийн газар өгөхгүй хүүгээ гэсэн сэтгэл нь намайг үнэхээр уярааж чадсан :D

SUNshine (зочин)

hetsuu hetsuu ter humuusiig uruvduud hichneehen tegj uguh ve de, tegeed ter humuus tsaashid yaahuu gedeg bas hetsuu, tiim humuust udurt neg haluun hool ugchdug dulaatschihdag gazar bdag bol ali esvel tiim humuust udriin hedhen tsag ch hamaagui har ajil hiilgedeg tiim ajil olood ugdug gazar bval zugeer yumdaa.

Elguardo (зочин)

Энэ англи улсад тийм хүмүүс байнаа тэхдээ тэр хэд хүнээс мөнгө нэхэхгүй тээл нөгөө эндэхийн хэлж заншисанаар бол ядуусын хороололд нэг шил юм тэвэрцэн тэрийгээ уугаал хэвтэж байх юм. Харин тэр мөнгө нэхдэг хүмүүс нь өөрийнхөө хүмүүсээс янз бүрийн юм гуйхгүй. Харин өнөөх муу жуулчидыг күү ээ мөн их торгоох юмаа. Тэхдээ их боловсон авъяас чадал, ур чадвар, ухаанараа гуйлга гуйж байна. Тийм болохоор манай монгол хүмүүс яагаад тэгэж болохгүй гэж болох боломж байна шдээ. Харин яаж тэгэх вэ гэхлээр төр засагаас тэр хүмүүсд сургалт сименар ч юмуу нэг тиймэрхүү хүмүүнлэгийн лекц маягийн юм хийвэл болох байхаа. Энэ англи улсад төр засаг нь тэр хүмүүсийгээ их дэмждэг юм байналээ яагаад гэвэл тэд нар нь одоо нэг ёсондоо улс эх орноо суртчилаж байгаам байхаа хэхэхэ Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

chimeg (зочин)

neeree iim humuus ih hetsuu shuu.bi ch gese ih orovddiimaa.bi bas zun nzuudtaigaa uulzchaad tov shuudangiin urduur garaad tax barih geed yvj btal 1 ah 1 dund nasnii huuhed buur nyalh amitan gurav boroond norood suuj bsan.tegeed l namaig oirtoj ochison chini ah ni duugee tevertsen duu ni uilaad l (olssondoo l bh l doo ) ah mini tsamtsandaa oroogood buuveeltsen suuj bsan.teghed gol ter aav ni sogtu ard ni hevtej bgaa bhgui yu.bi aimar ih orovdood taxind suuh gej bsan mongoo ogsoon.gol ni ter odor boroo zoolhon shivreed l goe bsan l daa.getel ter ah duu 2t bol daaraad olsood zutruu bsan bh l daa.tegeed l nogoo shivree boroond goe ym bodood alhaj yvsan minii setgel shuud gunig haruusal bolj bgaam chini.ter huuhduudiin buruu bhguishdee l gej bodogdoj bilee.za za baahan ym bichijlee kkk zai ni duusdag bnshdee

JAGAA (зочин)

Амьдралаа гэж ... Хүний амьдралд олон л зүйл тохиолддог. Хүн ямар ч байсан аливаа саад бэрхшээлийг сөрж л амьдрах хэрэгтэй. Хэзээ ч бууж өгч болохгүй. Хүн гэдэг хайртай хүмүүсийнхээ төлөө л амьдардаг шүү дээ. Бусдын төлөө амьдарсан амьдрал хамгаас үнэтэй гэж үг байдаг даа. Тэр аав хэдий ядуу байгаа ч гэсэн хүүгээ гэсэн сэтгэлтэй, өөрийн гар дээр хайрлаж, өсгөж явна. Хүү нь аавынхаа хайранд өсч байна. Эцэг нь хүүгээ амь шигээ хайрлаж байгаа учраас тэр хүүхэд сайн хүн болох байхаа. Тэр аав хүү хоёрыг бурхан ивээх болтугай.

Витаут (зочин)

Зарим нь үнэхээр өрөвдмөөр хэцүү л байдгийн... Гэхдээ худлаа ярьдаг хүнүүс байдгийн... Сайн, муу хоёр жишээ байна надад. Би анх ажилд ороод удаагүй байхад манай ажил дээр нэг ах орж ирээд хөдөөнөөс орж ирсэн чинь ахынх нь дугуй хагарчихсан. Хамаатан садан гээд байх хүн энэ хотод байдгүй юм. Тэгсэн охин маань халуураад байна. Бас нэг хүнрүү ярих гэсийн ахдаа 500 төгрөг өгөч гээл аймар сэтгэл өвдмөөр яриал тэгэхлээр нь би тэр үедээ хоол унааны л мөнгөтэй байсан. аймар өрөвдөөл 1000-г өгөөл... Удаагүй би дэлгүүр орох гээл гарсан нөгөө ах чинь баахан архичинтай нийлчихсэн архи уугаад зогсож байдгийм даа... Би нээрээ үнэхээр гомдох, уурлах зэрэгцсэн шт.... Ахиж би тийм хүмүүст мөнгө өгөөгүй Харин манай ажлын жижүүр ах нэг удаа охин нь ирээд унааны мөнгө нэхээд өөрт нь байдгүй миний дүүд 500 төгрөг байгаа юу гээд. Яагаад ч билээ би байхгүй гэчихсийн. Тэгсэн гэнэт бүр өрөвдөөд өгмөөр санагдаад хойноос нь очоод ахаа май гээд 500 төгрөг өгсөн чинь "Ээ ашгүй баярлалаа охин минь, Муу охин минь унааны мөнгөгүй алхана" гээд явсан, энэ харанхуй хаа хүртэл алхах билээ, за явчхаас нь өмнө гээл сандраал баярлаал хүүхдийнхээ хойноос гүйж билээ... Тэр өдөр би жаахан ч гэсэн хүнд тусалсандаа үнэхээр их баярласан.... Цаанаасаа л надад гоё санагдаад байсан... Нөгөө тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг үг байдаг шдээ

Эрка (зочин)

Тэхдээ аливаа хүнд сайн санаж явахад хэзээ нэгэн цагт ач нь ямар нэгэн байдлаар иржил таараа би энэнд бат итгэдэг. Та тэр хүмүүсийг муу талаас нь биш сайн талаас нэг хараад үзэлдээ тэр хүн ялгаагүй бидний аав ээж шиг л хүмүүс шдээ Хорвоо тэр хүмүүсд арай хахир хатуу хандаад байх шиг.......

itsme (зочин)

үйлдэл бүхэн сайн зүйлийн эхлэл байх болтугай үйлдэл бүхэн сайн зүйлийн эхлэл байх болтугай үйлдэл бүхэн сайн зүйлийн эхлэл байх болтугай үйлдэл бүхэн сайн зүйлийн эхлэл байх болтугай үйлдэл бүхэн сайн зүйлийн эхлэл байх болтугай үйлдэл бүхэн сайн зүйлийн эхлэл байх болтугай үйлдэл бүхэн сайн зүйлийн эхлэл байх болтугай үйлдэл бүхэн сайн зүйлийн эхлэл байх болтугай үйлдэл бүхэн сайн зүйлийн эхлэл байх болтугай үйлдэл бүхэн сайн зүйлийн эхлэл байх болтугай үйлдэл бүхэн сайн зүйлийн эхлэл байх болтугай үйлдэл бүхэн сайн зүйлийн эхлэл байх болтугай үйлдэл бүхэн сайн зүйлийн эхлэл байх болтугай үйлдэл бүхэн сайн зүйлийн эхлэл байх болтугай үйлдэл бүхэн сайн зүйлийн эхлэл байх болтугай үйлдэл бүхэн сайн зүйлийн эхлэл байх болтугай

harmogu (зочин)

би тэр ахын хажуугаар бас 7хоногт 3 удаа явдаг. Задгай мөнгө байвал өгөхгүй өнгөрөх хэцүү,, хүүхдий нь харахаар аймар өрөвдмөөр,,,өмдөөр нь хөлийг нь хаачихсан гутал байдаг үгүй нь мэдэгдэхгүй,,дуулаа л суух аавыхаа өвөр дээр хөдлөхгүй хэвтээд зөндөө л их даардаг байхдаа,,, тэр ах ч гэсэн цемэнтэн шалан дээр суучихаад,,,,,, дараа чадуул хүүхдэд нь дулаахан гутал хувцас хуучин ч хамаагүй аваачаад өгөхсөндөө гэж боддогийн,, тэр ахыг мэдэхгүй ээ хүүхэд л ямар ч байсан томчууд биднээс болж хохирох ёсгүй

Хармөөг (зочин)

Ах өнөөдөр бас сууж л байлээ,, Дүү уйлаад л байхын.. аав нь аргадаа л уул нь өнөөдөр ундаа жижиг сажиг чихэр пичень саванд нь их байлээ л дээ..Тэр муу 2 зун болтол тэсчихээсээ. урин дулаан цаг ирэхээр арай учир нь олдох байгаадаа

Bayar (зочин)

Burhan hatuu, hatuu

ICE70 (зочин)

Эхээс төрөхдөө бүрэн бүтэн л төрсөн бол болоо ш д. Яг адилхан цэгээс эхэлсийн байгаа биз дээ. Хийх цагтай хийлгүй залхуугаасаа болсон. Өрөвдүүл эмээ өвөө нар л өрөвдмөөр байдаг юм.

oyuka (зочин)

oshoo iluug bichereerei chamd amijilt husieeee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)