Эрка : Хүмүүс хүслийнхээ төлөө зовдог.......

Хүмүүс хүслийнхээ төлөө зовдог.......

Зиа сайн байцгаануу эрхэм кэйбоард нэгт блогчин ахан дүүс минь. Та бүхэн дээ энэ сайхан өдрийн амрийг эрье. Ойрд ажил ихтэй блогоо бичсэнгүй хөлцөл өчье (за тээд хөлцөл мөлцөл өчөөд байхаар лаг блогчин ч юм шиг хэхэхэ). Тээд дээр нэг бичье гэж бодож байсан юмаа ажилынхаа заваар гялс бичээд блолгтоо оруулчая гэж бодлоо хэхэхэ. Хүн гэдэг амьтан энэ хорвоод мэндэлчихээд хэдхэн хоромыг өнгөрүүлэх дээ ямар ч их юм хүсдэг юм дээ. Дээр би  нэг танилынхаа ярианаас сонсож байхад Буддагын сургаальд хүн хүслийнхээ төлөө зовдог гэж бичсэн байлээ гэж ярьж байсан. Эртний монголчууд тэнэгийн дотор уужуу гэж ярьдаг.   Нээрээ ийгээд бодоод үзэхээр юм бодохгүй, хүсэхгүй, мөрөөдөхгүй амьдравал сайхан ч юм шиг хэхэхэ.. (жаал бодож суулаа) Үгүй юм байна. Хүн хүсэж мөрөөдөж амьдрах нь амжилтан хүрэхийн нэг шинж  шдээ тиймээ. Хүсэл мөрөөдөлгүй хүн бол тэнэг хүнтэй агаар нэг билээ. Бид залуу хүмүүс хүсэж мөрөөдөж, хийж бүтээж амьдрах ёстой гэж би хувьдаа боддог та нөхөд харин юу гэж боддог юм бол би сайн мэдкүү. Тэхдээ хүсэж мөрөөдөжил байгаа юм чинь тэрнийхээ төлөө ихийг хийж, өөрийгөө дайчилаад зовох нь бол зүйн хэрэг шүүдээ. (нөгөө хүрэлээ эргэлзээ шиг юм болж байнаа хэхэхэ)Та мөрөөдлөөсөө илүү дурсамжтай юу? Дурсамжаасаа илүү мөрөөдөлтэй юу? Та бүхэн энэ бичлэгийг санаж байгаа байх. Би бодохдоо зовлонтой хүн л хүсэж мөрөөддөг байх гэж боддог. Энэ америкчууд яагаад ингэж их хөгжисөн юм бэ? Гэдэг асуулт өөрөө өөртөө тавилаа хэхэхэ. Хүмүүс тайлбарлах даа энэ улсад ардчилал гэдэг нийгэм манай улсаас 150 гаруй жилийн өмнө бий болсон гэж ярьдаг. Тэр нь ч үнэн байх. Тээд бодоод үзэхлээр энэ улс тэр зовлон гэдэг зүйлийг биднээс 150 гаруй жилийн өмнө мэдэрцэн тэрнээс ч олон жилийн өмнө ч байж магадгүй. Ард иргэд нь асар ихээр мөрөөддөг тэр мөрөөдлийнхөө төлөө асар ихээр зовдог. Зовлонгүй болохын тулд асар ихээр өөрсдийгөө дайчилдаг. Тийм ч болоод одоо дэлхийн номер нэг хөгжилтэй орон болсон юмуу гэж бодож байна. Ингээд л бодохоор зовлон гэдэг юм чинь хүнийг улам хурцалж улам илүү хөгжүүлж, тэвчээр хатуужилтай болгож байгаа юм шиг санагддаг. Зовлонгүй хүн гэж байхгүй. Зовлонг мэдэрдэггүй хүн бол тэнэг хүн!!!

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
3apaa (зочин)

Хүсэл мөрөөдөл хөгжлийн түлхүүр.

*SUNshine* (зочин)

Би бол мөрөөдөмтгийн дээдээр мөрөөдөмтгий мөрөөдлөө биелүүлэхийн тулд мэдээж саад бэрхшээл янз бүрийн л юм туулна, харин ард нь гарсаны дараа нь хичнээн сайхан гээч

Хэрлэн (зочин)

мөрөөдөхөд мөнгө төлдөг болсон ч мөрөөдсөөр байх болно гэдэг дуу байна шүү даа...

навч (зочин)

Хөгжил дэвшлийн түлхүүр нь хүсэл мөрөөдөл...

Сэртэнч (зочин)

хүсэл хийгээд бодлийхоо боол бололгүй явах нь чухал байх өө хүссэн бол хийдэг бодсон бол болгодог xэxэ

Puujee (зочин)

bichsen zuilsiig chini ehnees chini unshlaa. zabtai boljiigood guitseey taalagdjiin. Teneguud l az jargaltai baidag. namaig yahoo deeree nemchihee. Puujee_g86

stormy (зочин)

Хүсэл мөрөөдлийн эзэн чинь Ямар бүсгүй юм бэ Хүслээр чинь би хувиръя Тэнгэрийн гоолиг дагина уу Танхил ялдам бабу юу Аль эсвэл нөгөө юу юу. кккккк.

Эрка (зочин)

stormy: хэхэхэ Puujee: ангийхан чинь алах байхаа хэхэхэ :Р

itsme (зочин)

ийм ягаан өнгөтэй бичлэг уншиж гулгиж гэвтсэнээс гарчганд нь комент үлдээчий. хүслийнхээ төлөө зовку өөр тэээд юуны төлөө зовхын болжийнаа хүү минь ээ хө?

hiko (зочин)

Ёоо энэ сторми ах дуулж байгаа нь нүдэдэнд харагдачихлаа. Нээрээ Пүүжээ тэр Мижиддорж чинь чамайг алах байхаа . эхэхэхэ

Эрка (зочин)

itsme: сүртэй шдээ та одоо ганц удаа орж ирчээд уншчаал гараач дээ. сонин шдээ :Р

hiko (зочин)

Ицми эгчээ наад Эрка чинь харин яг мөрөөдлийнхөө төлөө зовох ёстой гээд бичиж. Гарчиг нь эсрэгээрээ юм байна л даа.

Энхзаяа (зочин)

Бурхан багш их зовж зүдэрч даянчилж явахдаа ертөнцийн 4 үнэнийг олсон гэдэг . Төрөх , өтлөх , үхэх , зовох үнэн гэж .. Зовлонгийн эх үүсвэр бол Хүсэл юм . Хэрвээ хүн юу ч хүсэхгүй бол зовохгүй гэж .. Гэхдээ яаж хүн юу ч хүсэж мөрөөдөхгүй амьдрах юм бол? Хүсэл мөрөөдөл дууссан үед хүний амьдрал зогсдог гдг биш билүү ..

Piglet (зочин)

uuchlaarai . unshsangui unshij bga humuuse hundleed fontiig ni solichihoj bolohgui yum u?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)