Эрка : Би баталгаат ирээдүйг хүсэж байна

Би баталгаат ирээдүйг хүсэж байна

Сайн байна уу гэж сайхан монгол үгээрээ мэндэлье ээ (хэхэхэ аймар мэндэллээ шдээ). За ойрд блогтоо салхи оруулаагүй нилээн цаг хугацаа өнгөрсөн байна шүү. Одоо нөгөө Зараа ахын гарсан дүрмээр бол аль хэдийн блоггүй болсон байхөө. Тэхдээ тэр дүрэм хуралаар ороод батлагдаагүй юм шиг байгаан хэхэхэ :Р. За тэр ч яахуу ойрд жоохон завгүй бүтэх, бүтэхгүй ажилын хойноос гүйж. Зөндөө л юмыг ухаарлаа. Энэ нь ч надаа асар их сургамж болж байнөө. За ингээд гол асуудалдаа оръё.

Та нар ер нь єєрийнхєє ирээдvйг тєсєєлж байсан уу? Мэдээж тийм л гэх байх тээ тэхдээ яаж? Магадгүй би 10 жил, 20 жил, бишээ 25-н жилийн дараа ямар байж, ямар шуу байр суурин дээр яг яаж амьдарч байх гэж төсөөлж үзсэн үү? Мэдээж зарим нь үзсэн л байх.

Би бодохдоо бүгд л нэг сайхан єрхийн тэргvvн, гэрийн эзэгтэй, тодорхой тооны хvvхэдтэй, тогтсон тайван дєлгєєн амьдралтай болсон байна аа гэх биз. Гэхдээ энэ чинь хэр баталгаатай ирээдvй вэ? Тоглоом ч vгvй, єнєєгийн байгаа тvвшин, улс орны байдал зэргийг оролцуулаад нухацтай бодож vзсэн хvн байна уу? Гэрэл гэгээтэй зvйл тєсєєлєгдєж байна гэж зоригтой дуугарах хvн байна уу? Надад бол одоохондоо миний болон, миний ирээдvйд тєрєх vр хvvхдийн ирээдvй туйлын баталгаагvй санагддаг. Энэ янзаараа явбал миний амьдрал хэрхэх нь туйлын тодорхой бус байдалтай байгаа нь мэдрэгддэг. Гэхдээ би гэрэл гэгээнд дуртай, би гэрэлт ирээдvйг мєрєєддєг. Гэрэлт ирээдүйн тухай ярихаасаа ємнє єнєєдєр хаахна зогсоцгоож байгаагаа нэг харчихаарай.

Бид хєгжиж байна уу? Хєгжил гэж юуг хэлэх вэ? Хотоор дvvрэн холхих машинууд, телевиз, радио, нvд хужирлан гунхах болсон охид, залуусыг хэлэх vv? Энэ бол надад хєгжил гэж харагдахгvй байна. Зєвхєн жинхэнэ хєгжлийн сvvдэр, тусгал мэт санагдаж байна. Хєгжлийн онолд "Дагавар хєгжилийн буюу хараат хєгжилийн загвар" хэмээх ойлголт байдаг. Єндєр хєгжилтэй орны хажуу хавирганы орнууд тухайн улсаасаа бvрэн хараат болчихдог. Жишээ нь социализмийн vеийн Орос манай хоёр, одоогийн АНУ, Мексик нар байна. Тэгэхээр бид vнэхээр ирээдvйгээ єєрсдийн гарт оруулж хєгжсєн байна уу? Хєгжлийн гол тvлхvvр нь уламжлалт сэтгэлгээг халж оронд нь ухаалаг, зvй зохистой сэтгэлгээ нийгэмд тєлєвшvvлэхэд оршдог. Єєрєєр хэлбэл, танил талаараа, хэдэн бор цаасаар ажил тєрєл, алив асуудал проблемоо шийднэ гэхийн оронд бvхнийг хуулийн хvрээнд хийж сурах, хуулиа дээдлэх vзлийг тєлєвшvvлэхээс эхэлдэг ажээ. Єндєр хєгжилтэй орнуудын нууц нь ердєє л vvнд.

Монгол улс ондоо гэж vv? Уламжлалт ёс заншилтай, эрхэмлэх зvйлстэй орон учраас шууд єєрчилж болохгvй гэж vv? Тэгвэл Япон улсыг хар л даа. Ёс заншилын хувьд манайхаас бараг илvv гэмээр орон нийгмийнхээ сэтгэхvйг єєрчилж чадсанаар одоо Япон хvн хуулиа дээд зэргээр хvндэлдэг, хуулиасаа эмээдэг болжээ. Бид юугаараа дутуу болчихоод ингээд суугаад байдаг хэрэг билээ? Биeэ засаад гэрээ зас, гэрээ засаад тєрєє зас гэж юутай vнэн vг вэ. Єнєєдєр гэрээ байтугай биeэ ч засаж амжаагvй хvмvvс тєрийг маань барьж байна. Барих нэрийдлээр гэрээ засаж байна, биeэ засаагvй хэвээр л. Биeэ засах гэж дээ зүгээр л ухаанаа тэл, ертєнцийг харах єнцгєє тэл гэсэн vг шүү дээ. Толгойгоо цэнэглэ гэхдээ гойд хэрэгтэй мэдлэг, мэдээллээр. Єнєєдрєєс эхэлж яагаад болохгvй гэж? Р. Кеннеди уулын орой дээр байшин бариулчихаад эргэн тойронд нь нэг ч модгvй байхаар нь "Би энэ байшингаа сайхан том моддын сvvдэр доор байлгахыг хvсэж байна" гэхэд тvvний зарц нар "Эрхэм ээ, энэ бол 100 жилийн дараа л боломжтой болох зvйл" гэсэн гэдэг. Хариуд нь Р.Кеннеди "Тэгвэл яг одооноос эхэлж энд мод тарь" хэмээн хэлсэн байдаг. Хэдvvлээ ч гэсэн яг одооноос эхэлж "мод тарья." Vр жимс нь гэрэлт ирээдvйд хєтлєн аваачих болно. Монгол эх орныхоо тєлєє бидний vеийн залуус яг одооноос эхлээд тэмцэж эхэлье. Бидний эрин vе ирж байна vvнд бэлдэцгээе. Мєнгє олддог шигээ vрэгдчихнэ, харин баталгаат ирээдvй мєнгєнєєс хэд дахин чухал. Тиймээс хэдvvлээ одооноос дор бvрнээ хичээцгээе. Бидэнд алдаад байх зvйл байхгvй!!!

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
turihan (зочин)

би чамтай 2 гараа өргөөд санал нэгдэж байна. өөрөөсөө эхлээд юуг өөрчилж чадахаа бодьё, олъё кккккккккк

barbie (зочин)

Би ч бас хүсжийнэ

заяц (зочин)

биEэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас гэдэг байхаа энэ чинь шүү дээ хө

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)