Эрка : Бодрол........

Бодрол........

Миний Монголын цөөхөн ард иргэд маань би Чингисийн монгол гэж ирээд л баахан зүйл амныхаа зоргоор бурдаг нь бидний ихэнхийн зан биш зуршил болжээ.

Хөгжил гэдэг хэлж ярьсанаар биш хийж бүтээсэн зүйлийн үрээр ирдэг тийм л зүйл.  өнөөдөр цөөхөн монголчуудын маань талаас илүү хувь нь ажилгүй, архичин, арчаагаа алдсан гуйлагчин болж хувирч байгаа. Тэд төрөөс мөнгө нэхээд, тэтэгвэр тэтгэмж хүсээд л хэрвээ хэдэн төгрөг олдох юм бол нөгөө муу 1000 төгрөгний архинаас л дуусгаж байна шдээ. Яг үнэндээ манай орон шиг ийм их тэтгэвэр тэтгэмж өгдөг орон тун цөөхөн дөө.

Бүр сүүлдээ сонгуулийн сурталчилгаа, мөрийн хөтөлбөр нь хүртэл маш тодорхой болсон. Ердөө л аль нь илүү мөнгө амална тэр нь илүү санал авна. 2004 оны сонгуульд энэ байдал хамгийн ихээр үүссэн. Шинээр төрсөн хүүхэд шинэ гэр бүл . . . өөр юу юу ч билээ дээ.  Ардчилал хувьсгал гэлтгүй бүгд л мөнгө амалсан. Саяны сонгууль ч бас адилхан энэ байдал давтагдлаа. Эх орны хишиг, эрдэнийн хувь гэх мэт марзан нэртэй сүржин мөрийн хөтөлбөрүүд шил шилээ даган гарч ирсэн. Энэ бүхний хар гайгаар эх орныхоо хишигийг хүртэнэ гээд, эзэн болсонхоо хувийг авна гээд том том дуугарч бүх юмыг амраар хийчих санаатай мөнгө төгрөг зээлж өрөнд орсон хүмүүсийн тоо нэг биш нилээн хэд байгаа нь мэдээж. Гэтэл бурхан гагцхүү өөрөө өөртөө тусалдаг хүнд л тусалдаг гэдэг дээ. Энэ үгийг Монголынхоо мянга мянган залуусын чихэнд очиж чангаар хашигараад ч хамаагүй хэлмээр санагдахын.

Саяхан би нэг танилаасаа  Хятадууд яагаад урт насалдаг вэ? би өөрөө хөдөлмөрлөхгүй бол миний төлөө хэн ч хөдөлмөрлөхгүй гэж бат итгэдэг учраас, монголчууд яагаад урт насалж чаддаггүй вэ? би хөдөлмөрлөхгүй байсан ч миний төлөө эх орон санаа тавьж тэтгэмж олгоно гэж бат итгэдэг учраас. Эхлээд сонсход шал дэмий зүйл мэт байж болох ч яг үнэндээ үүн шиг үнэн зүйл ховор!!!

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
tsoomo (зочин)

төлөө алга

Drew~WoW (зочин)

Зан биш зуршил ч гэх шиг ямар ялгаа байнаа айн. тэгснээс гэм биш зан гэчээч дээ.

Эрка (зочин)

Drew~WoW ойлголоо ухаантан минь!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)