Эрка : Би мэднээ

Би мэднээ

Идэр байх цагаас ухаан мэдрэлээ хайрла

Идэж унтах хийгээд архи тамхины хороор

Ивтэй сайхан тархиа өстэй юм шиг битий бөмбөгд

Бид иймд сэргэж хүн гэдгээ та хөнөөнө

Би ч өөрцгүй та ч өөрцгүй түүхэнд өртэй

Илэнц хуланцийн хийсэн муу муухай багдаагүй

Энэ бидний хийх сайн сайхан огт ялгаагүй

Дэлхий дэлхий юутай үнэнг би сайн ухаарлаа

Дэргэд нь хүн хичнээн өчүүхнийг одоо ойлголоо

Залуу явахад дэлхий бага би том байж

Захад нь төрөөд

Захад нь өтөллөө

Туулж барсангүй

Явах ёстой замаа урагшаа харсан чинь ямар урт юм бэ

Яваад ирсэн замаа иргээд харсан чинь ямар богинохон байнаа

Амьдралыг амьдралыг би мэдхээс онолийг би мэдэхгүй

Амраг бүсгүйтэй онолоор харьцахгүй сэтгэлээр харьцана

Аль нэгэн теоромоор талх зүсэхгүй хутгаар зүснэ

Асар гунигтай цагт хүн жимсээр уйлахгүй нулимсаар уйлна

Зузаан зузаан гүн ухааны судрыг би мэдэхгүй

Харин зутруу намрын хүйтэн борооноор гал алдаж хоосон хонохийг би мэднэ

Зураг шиг охид нь хөрөг зүс нь болоод араараа тавиулахыг би мэднэ

Нэр алдар гэж айл айлд өргөгдөхийг би мэднэ

Харин нэг өдөр баян болж зуун өдөр хоосон болохыг би мэднэ

Үнэнийг үнэнийг цөөхөн хүн дэмжиж зуун хүн хараахыг би мэднэ

Үзтэл хоосон магтаалаар сайшаагчид олон боловч

Ганцханыг шүүмжилэхийг би мэднэ

Алтан үсэгтэй том том судруудад

Адууны махаар хоол хийх тухай байдаггүй

Онол мэддэг хүмүүс намайг идеалист гэдэг юм овоо шдээ

Харин тэр их том юманд нь багтаж байвал болох нь тэр

Хүн хүнийг хайрлах хэрэгтэй

Гэвч хэмжээтэй хайрлах хэрэгтэй

Хүн зогсож байгаад дүр гаргах хэрэгтэй

Гэвч үнэнээсээ зогсож бас үл болно

Хүн найз нөхөдтэй хамт олонтой амьдрах хэрэгтэй

Гэвч өөрийн гэсэн зааг байхгүй бол бас сөнөнө

Ингээд бодохоор хүн гэдэг

Эсвэл хүнд юмаа өгөх гэж

Эсвэл хүнээс юм авах гэж төрдөг юм байна

Өгөх ч юмаа мэдэхгүй авах ч юмаа мэдэхгүй

Өчүүхэн амьтад бид явж болохгүй ээ

Ингээд бодохоор хүн гэдэг

Бусдад сайхан сэтгэлийг

Сайхан инээмсэглэлийг

Сайхан урамын үгийг

Сайхан хайрыг өгөх гэж

Эсвэл бусдаас сайхан сэтгэлийг

Сайхан хайрыг

Энэ дэлхийн бүх сайн сайханыг авах гэж төрдөг юм байна........

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
omido (зочин)

puuh chi iim goe bichdeg uym uuu.neg saihan zawtai udruu chamd udriin hool hj ochnoo.tegeed chamaas awah uymnuudaa awnaaa.minii uymnuudiiig araa haychaagvi biz dee.hehe.za ene 7 honogt amjuulnaa.ok.bi neeree blogoo neej chadahaa bolichij.bvh yumiig n martchihjee.shal mangar bna.bas blog ih uuzrchilugdujee.zagwar eder n

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)