Эрка : Тийм ээ....

Тийм ээ....

Өтгөн манан дунд төөрөн бүдчинэ, босч ирээд ахиад унана. Энэ юуных вэ? Сэтгэлийн их хатаа хаа нэгтээ алдчихаад харууслын өмнө өвдөг сөгдөн унаж байгаа миний уйтгар гуниг уу? Эсвэл ганцаардлын хуй салхинд бүчигдэн хэн нэгний нөмөр нөөлгийг хүсэн суухдаа дагжин чичирч, би даарч байна хэмээн хэлэхийг хүссэн сэтгэлийн шарх юм уу? Би хөөрөн нисэхийг хүсч байна. Юу ч бодолгүйгээр алсын алс хаа нэгтээ очин, өөрөө өөрийгөө чагнан, дотоод сэтгэлээ нээмээр байна. Хашгирмаар, чарламаар, хамаг тэнхээгээ барагдтал уйлмаар байна. Бурхан хүнд тэрхүү агуу амьдралыг бэлэглэсэн атлаа юунд ингэж тарчлан зовооно вэ? Зовлонг давах хүч хайрласан атлаа жаргалын амтыг мэдрэх хувь яагаад хүн бүрт тэгш заяагаагүй юм бэ? Хацар даган урсах нулимс дотор хуралдсан тэр их үүлийг хөөж, сэтгэлийн минь тэнгэр наран мандаах шидтэй бол хамаагүй ээ, би уйлъяа, эхэр татан уйлъя. Одод чуулсан тэнгэр хичнээн үзэсгэлэнтэй харагддагийн адил, би өөрөөсөө тийм л байж боломгүй зүйлийг эрж хайгаад, олж чадахгүйдээ бухимдаад байх шиг. Хэн нэгэнд учирлан ярихыг хүсэвч хоолойнд минь томоо гэгчийн бул чулуугаар дарчихсан юм шиг байж ядна. 

Байз үүлэн чөлөөний нар түүнийг хараад би мишээн, босон харайлаа, үнэхээр тэнгэр цэлмэж байна. Миний хүсэн хүлээж байсан нар өөдөөс минь инээгээд тэр л сайхан туяагаараа намайг илбэнхэн, даарч байсан сэтгэлийг минь халуунаар төөнөх шиг.

Гэвч өө үгүй ээ, энэ зүүд байж ахиад л уйтгар гунигаар дүүрсэн нүргээнт хувь тавилан намайг угтан авлаа. Хэзээ нэгэн цагт нар намайг гийгүүлэх болно оо. Хэнд ч заягаагүй тэр аз жаргалыг надад мэдрүүлэх болно. Сэтгэлийн хатаа би эргүүлэн олох болно. Хэний ч өмнө өвдөг сөхөрхөөргүй. Тийм ээ....
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Болдууш

эхний 3 мөрт нь хараа муутай юм уу гэхсэн. кккк

Эрка (зочин)

хэ хэ :Р

Арслантай авдар

Ай даа...
Хэсэгхэн зуур цагаан дарж зүүдлэсэн байна даа...

~Freedom writer~

Зовлон дуусах тэр л агшинаас аз жаргал эхэлнээ гэж....

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)