Эрка : Нулимс

Нулимс

Бүсгүй хүний нулимс сэтгэлийн үнэтэй болхоор

Бөмбөрч унахаас өмнө зүрхэнд нь байхад тогтоо

Бүүртүүрхэн сэтгэлээ яг одоо нээгээд

Бүлээн байгаад дээр нь арчиж түүнийг аргад

Бишүүрхэж ирсэн дурлалдаа тэр уйлдаг

Бидэртүүлж одсон хайрандаа тэр гомддог

Биеэ аргамжиж сэтгэлдээ тэр үйлдаг

Билэгтэй итгэж совингоороо тэр үйлдаг

Бүсгүй хүний нулимс хайрын үнэтэй болхоор....

Эр хүний нулимс итгэлийн үнэтэй болхоор

Энгэр дагахаас нь уйртаж элгэндээ байхад нь шингээ

Ихэрлэж бардамласан хайраа яг одоо дэлгээд

Эгшиж хатаагүй байхад нь итгэл хайрлан аргад

Булааж авсан дурлалдаа шатаж тэр уйлдаг

Бусдад алдсан хайрандаа шаналж тэр уйлдаг

Бурууг дэнсэлж зүрхэндээ тэр уйлдаг

Буяндаа даатгаж зөнгөөрөө тэр уйлдаг

Эр хүний нулимс амьдралын үнэтэй болхоор....

 

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Speranza (зочин)

Дажгүй л шүлэг байна. Амжилт амжилт

Хэрлэн

уйлдагөө уйлдаг. ккк

mii (зочин)

hehe goy l shuleg bna shdee. amijlt!

~Freedom writer~

Ааааая аааяяя....Айхтар шүлэгч нинжа айн.

bilegee (зочин)

yoooooooooooe unen tas

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)